I hear and I forget , I see and I remember , I do and I understand | |||||||||||||||||||
Монгол орны нуурууд
21:10
,
2012-03-12
..
1
сэтгэгдлүүд
.. Холбоос
Манай оронд 0.1 км.кв-аас дээш талбайтай 3500 гаран байгаа ба нийт талбай нь 15640 км кв буюу манай орны нийт нутаг дэвсгэрийн 1 хувийг эзэлдэг байна.
Монгол орны нууруудын гарал үүслийн ангилал
Увс нуур Увс нуур нь Монгол улсын Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Монгол орны хамгийн том нуур юм. Уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км, 3350 ам км талбай эзэлнэ. Нас нь 200 сая гэж эрдэмтэд тогтоожээ. Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана. Увс нуур Их нууруудын хотгорын хойд захад байх бөгөөд далайн төвшнөөс 759 м өндөрт тогтжээ. Энэхүү нуур нь давсны нөөцтэй. Энэ нуурын хөвөөг тойрон Тэс, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Тариалан, Улаангом, Түргэн, Сагил, Давст зэрэг сумын ардууд нүүдэллэн амьдарна. Увс нуурт ногтруу, галуу, хошуу галуу, бор галуу, ангидаг, шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур, 362 төрлийн нүүдлийн шувууд урин дулааны улиралд ирнэ. Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтан байгааг эрдэмтэд тогтоожээ. Төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л шинжийг тусгасан ландшафтын сонгодог жишээ нь Увс нуурын ай сав юм. Ай савын хамгийн нам цэг далайн төвшнөөс дээш 758,9 м, Хамгийн өндөр цэг далайн төвшнөөс дээш 4126 м өргөгдсөн Хархираа, Түргэний ноён оргил юм. Увс аймгийн нутаг дэвсгэр дэх, байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутаг болох Түргэн уул, Алтан элс, Цагаан шувуут уул, Увс нуурыг багтаасан 679,6 мянган га газар нутгийг УИХ-ын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 1994 оны есдүгээр тогтоолоор Увс нуурын ай савын дархан цаазат газар болгосноос гадна Оросын Холбооны Улстай хамтран, Увс нуурын сав гэдэг нэрээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн. Хөвсгөл нуур Далайн түвшнээс дээш 1645 м Урт 136 км Өргөн 36,5 км Талбай 2620 км² Үнэмлэхүй гүн 262 м Дундаж гүн 120 м Эзэлхүүн 381 км³ Эх авах гол Эгийн гол Хөвсгөл нуур нь Монгол улсын хойд хэсэгт Оросын Холбооны Улсын хилийн ойролцоо орших томоохон хэмжээний цэнгэг уст нуур бөгөөд улсын хэмжээнд хамгийн гүн нуур болно. Нийт усны эзэлхүүн 381 км³, энэ нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4% болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Өвлийн улиралд 12-р сараас 5 сар хүртэл хөлддөг учир нуурын мөсөн дээгүүр машин тээвэр явах боломжтой. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Ханх гэсэн хоёр боомтуудаар дамжин Оростой усан тээврийн зам бий. Хөвсгөл нуурын бүс нутаг нь фосфоритын ордоор баялаг. Хөвсгөл нь ойролцоогоор арван долоон эртний нуурнуудын нэг ба 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Уг нуураас эх авах Эгийн гол нь Сэлэнгэ мөрөнд дамжин 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Эдгээр нууруудын хоорондын шууд зай нь ердөө 200 км. Хөвсгөл нуурын бүс нутаг нь үндэсний дархан газар ба сибирийн тайга, төв азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын нэг томоохон чиглэл юм.
Уянга сумын нутаг Хангайн нурууны баруун урд хэсэгт, далайн түвшнээс дээш 2700-3165м өргөгдсөн уулсын дунд галт уулын дэлбэрэлт, суултын дүнд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Онон, Дөрөө, Баян-Уулын нуур зэрэг хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газар юм. Энд мөн Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг. Эргэн тойрон их тайга бүхий уулстай бөгөөд Хүйсийн найман нуур орчмын 3% буюу 7491,3 мянган га талбайг хуш, шинэс зэрэг шилмүүст ой эзэлдэг. Мөн нөөц нь эрс хомсдсон олон зүйлийн эмийн ургамал ургадгаас гадна 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр амьдардаг. Байгалийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт энэхүү нутаг нь байгалийн үнэт дурсгал юм. Хар-Ус нуур Энэ нуур говийн нуурууд дотроос талбайн хувьд Увсын дараа орох бөгөөд усны мандлын үнэмлэхүйн өндөр 1157 м тул Их нууруудын хотгорын бүлэг нуурууд дотроо нилээд өндөрт орших цэнгэг устай урсгал нуур болно. Нуурын талбай бүх нууруудын хамтаар 1859,2 хавт.дөр.км, хамгийн их өргөн 26,2 км, дундаж өргөн 25,8 км, хамгийн их урт шулуунаар 72,2 км болно. Хар ус нуур хэдийгээр том талбайтай боловч маш гүехэн нуур юм. Нуурын хамгийн гүн нь 4,4 м, дундаж гүн нь 2,0 м байна. Хар ус нуурын хотгор тектоникийн гарал үүсэлтэй. Хар ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь 400 хавт.дөр.км талбайтай 30 орчим км урт усны мандлаас 272 м өндөр Агбаш хэмээх арал бөгөөд тэрээр Хар ус нуурыг хойт урд тэнцүү биш хоёр хэсэгт хуваана. Хойт урд далайг 1,2-2,0 м гүн, 50-100 м өргөн, 20 гаруй километр урт Лүн Юм гэдэг нэртэй хоёр хоолой холбоно. Хойт далай нуур 400 шахам хавт.дөр.км талбайтай боловч нэлдээ зэгсээр хучигдаж нуур гэхээргүй бага устай болсон. Далай нуурын гүн 1,8 м-ээс хэтрэхгүй. Хар ус нуур 70450 хавт.дөр.км талбайгаас усжина. Үүний 70 хувь нь ганц Ховд голын сав газарт хамаарна. Монгол Алтайгаас эх авч урсах Ховд, Буянт Цэнхэрийн гол жилд барагцаалбал 2,2 шоо км ус нийлүүлэх бөгөөд илүүдэл усаа ууршуулахын хамт 40 км урт 50-75 км өргөн Чоно-Харайх голоор Хар ус нуурт өгнө. Хар ус ионы бүрэлдэхүүнээр гидрокарбонатын ус бүхий нуурын ангилалд багтана. Хяргас нуур
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудАмьтан бүхэн сонирхолтойӨгүүллэг , амьдралын нэгэн мөчийг дэлгэхүй Дуу , клип Хууль дүрэм Сүүлийн бичлэгүүдХУЛАН ЦАМБА ХОЁРСолийг сольсон нь - Ц.Дамдинсүрэн Хоёр цагаан юм - Ц.Дамдинсүрэн Монгол орны нуурууд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар Үндсэн хууль Үндсэн хууль Их Засаг - Чингисийн хаант улсын хууль цаазын агуулга, уламжлал ХОНГОР ЗУЛ YЛГЭРИЙН ОРОНД ӨГYYЛЛЭГ ТYЙМЭР ИХЭР ТОЛГОДЫН ДУНД НАРАН ТОГОРУУ САРНЫ СОНАТ МАЛЫН ХӨЛИЙН ТООС Өвгөн шувуу АЯН ЗАМЫН БОДОЛ БУЮУ УЯНГЫН ЭРХИ НайзуудТагшаа |