I hear and I forget , I see and I remember , I do and I understand | |
Хуурай газрын хамгийн өндөр амьтанАнааш нь африк тивд амьдардаг салаа туурайтай хөхтөн ба хуурай газар амьдарч буй амьтдаас хамгийн өндөр бөгөөд хамгийн том хивэгч амьтан юм.
Биеийн бүтэц Нас бие гүйцсэн эр анааш дунджаар 1,191кг ба эм нь 828кг байна. Өндөр нь 4.3-5.2м ба хамгийн өндөрт бүртгэгдсэн анааш 6м хүрч байжээ. Анааш нь голдуу саванна, өвст тал, ойрхог газраар нутаглана. Хуайс мод ихтэй газар дурлана. Арьс нь шаргал бордуу өнгийн толбо хээтэй ба цагаан судлуудаар эрээлжилсэн байдаг ба бүх анааш өөр байдаг. Анааш нь хөнгөн зөөлөн алхаа, явдалтай ч хэрэгцээтэй үед цагт 55км-с илүү хурдалж чаддаг ажээ. Анаашийн зүрх 10кг хүртэл жинтэй, 60см урттай том байдаг. Энэ нь зүрхнээс тархи хүртэл 2м зайнд цус шахахад зохицсон ба бусад том хөхтнөөс 2 дахин өндөр цусны даралттай юм. 40см хүрэх урт хэлтэй ба үүгээрээ өндөр модны оройгоос навч зэргийг ороон авч иддэг. Анааш нь хөхтний дотор хамгийн богино унтдаг амьтан юм. Нэг өдөрт 10-20 минут, уртдаа л 1 цаг гаруй унтдаг аж.
Үржил Эм анааш 400-460 өдөр үр төлөө тээх ба ихэвчлэн нэг тугал төрүүлнэ. Ховор тохиолдолд ихэрлэдэг. Дөнгөж төрсөн нялх анааш 1.8м өндөр, 50кг жинтэй байх ба хэдхэн цагийн дотор хөл дээрээ тэнцэн гүйж, давхина. 4 нас хүрээд нас бие гүйцэх ба 25 хүртэл насалдаг. Амьтны хүрээлэн зэрэг газар 35 наслах нь бий. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 19 -р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудАмьтан бүхэн сонирхолтойӨгүүллэг , амьдралын нэгэн мөчийг дэлгэхүй Дуу , клип Хууль дүрэм Сүүлийн бичлэгүүдХУЛАН ЦАМБА ХОЁРСолийг сольсон нь - Ц.Дамдинсүрэн Хоёр цагаан юм - Ц.Дамдинсүрэн Монгол орны нуурууд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар Үндсэн хууль Үндсэн хууль Их Засаг - Чингисийн хаант улсын хууль цаазын агуулга, уламжлал ХОНГОР ЗУЛ YЛГЭРИЙН ОРОНД ӨГYYЛЛЭГ ТYЙМЭР ИХЭР ТОЛГОДЫН ДУНД НАРАН ТОГОРУУ САРНЫ СОНАТ МАЛЫН ХӨЛИЙН ТООС Өвгөн шувуу АЯН ЗАМЫН БОДОЛ БУЮУ УЯНГЫН ЭРХИ НайзуудТагшаа |